Friday, June 20, 2008

Save the World

Ухаалаг эмэгтэйн гарт ертeнц бvхлээрээ байдаг

Бvсгvй хvний нуруун дээр тэнгэрийн тал багтдаг гэж зvгээр ч нэг санамсаргvй хэлчихсэн vг биш. Эмэгтэй хvн ухаалаг, мэдрэмжтэй байж, бvсгvй хvн гэдгээ мэдэрч, мэдрvvлж, нeхрee зeв залж чадвал таны гарт бvх ертeнц тэр чигээрээ багтаж байдаг юм шvv. Vvний тулд амьдрал эмэгтэй хvнээс нарийн мэдрэмж хийгээд ухааныг шаарддаг.





Тэгвэл ухаалаг эмэгтэй гэж хэн бэ?
Мэдээж vvнийг ганцхан тодорхойлолтоор, цeeн eгvvлбэрээр дvгнэж хэлэх аргагvй. Юуны eмнe та eeрийгee хvндэлж чаддаг байж тvvнээр хvндлvvлнэ. Энэ л та хоёрын харьцаан дахь хамгийн vнэтэй, хамгийн чухал зvйл.

1. Ямагт eeрийгee ажигла, судал, тэгээд хайрла. eeрийнхee бvхий л хvслийг таньж мэд.

2. “Чи надаас уйдаа юу?” гэж байнга шалгаахаа боль. Vнэхээр уйдчихаж мэдэх юм шvv.

3. Чамгvйгээр уйдаад хэцvv байна зэрэг vгсийг аль болох цeeн хэлэх. Уйд автсан бvсгvй бусдын сонирхлыг татдаггvй.

4. Дурламтгай эр хvн хувирамтгай байдаг гэдгийг санаж яв. Насан туршийнхаа амьдралын найдвартай тvшиг болох хvнээ амьдралыг тань найдвартайгаар vрэх хvнээс ялгаж сур.

5. Тvvнтэйгээ хамт танд сайн сайхнаасаа илvvтэйгээр зовлонтой, яршигтай, тeвeгтэй мэт байдаг бол бушуухан хоёр тийшээ болсон нь дээр. Хэрэв таныг доромжилбол, таны eeрийгee vнэлэх vнэлэх vнэлэмж, хvсэл эрмэлзлэл зэргийг гутааж байгаа бол эргэлзэж тээнэгэлзэлгvйгээр харилцаагаа таслах нь зvйтэй.

6. Хос тань танд ямар нэгэн гэнэтийн бэлэг барьж баярлуулахыг чармайхаа больсон тeдийгvй eнгeрснee дурсах нь одоогийн тань амьдралаас хамаагvй дээр санагдаж байгаа бол мeн л зам замаа хeeсeн нь зeвдeх юм шvv.

7. Сэжигч, хардамтгай зангаа боль. Тvvнийг таниас залхааж, холдуулна уу гэхээс eeдтэйг дагуулахгvй зан. Eдeр бvр тvvний хаагуур юу хийж явсныг шалгааж, тогтоох гэж eeрийгee бvv зовоо. Ямар нэг зvйлээр илэрхий дутагдсан хvнд л хардах сэтгэл тeрдeг. Иймд eeрee eeртee анхаарал халамж тавих хэрэгтэй.

8. Эр хvн eeрийн бvхий л чeлeeт цагаа зeвхeн eeрт чинь зориулах албагvйг анхаарахад илvvдэхгvй л болов уу. Тэр таны eмч биш гэдгийг бvv март. Тvvндээ та сэтгэлээ л eгсeн.

9. Тvvнийхээ хvсээгvй зvйлийг хийлгэх гэж бvv оролд. Эцэстээ та eeрee л зовно.

10. Сайн юманд хvргэхгvй нь илэрхий байгаа тохиолдолд шинэ танилтай болохоос зайлсхий. Юуны eмнe, Дон Жуанууд, архинд донтсон хийгээд эхнэртэй, eeрийг чинь атгандаа оруулах хvсэлтэй эрчvvдээс холхон байсан нь дээр.

11. Жинхэнэ эр хvн eeрeeс чинь хэзээ ч авралыг эрэхгvй. Тэдэнд таниар анагаалгах сэтгэлийн шарх байдаггvй.

12. Сэтгэлээ, дур хvслээ нуудаггvй эрчvvд хэзээд сонирхол татсан хэвээр байдаг.

13. Хайр сэтгэл, сэтгэлийн зовлон гэдэг хоёр зvйлийг тэс eeр зvйлvvд гэдгийг тунгаа.


Эцэст нь хэлэхэд, ухаалаг эмэгтэй юуны eмнe эрчvvдийн сэтгэл зvйг судалж эхэлдэг ч удтал онолдоод байлгvй практикт шилжихээ мартав. Эр эм хоёрын харьцааны хувь заяа ухаалаг бvсгvй, таны гарт байдаг гэдгийг эргэн сануулахад илvvцгvй биз ээ!

No comments:

Мэндчилгээ

Энэ блогийг 2008 оны 06 сарын 13 нд нээллээ

Энэ хvv блог нь eeрийн олж авсан мэдлэг мeн
миний блогийг vзэж байгаа бvх хvмvvстэй eeрийн мэдсэн зvйлээ хуваалцах зорилготой юм.
За тэгээд миний мэдсэн зvйл vзэгч танд хэрэггvй бол унших алба байхгvй.
Харин мэдээгvй зvйл чинь байвал мэдлэг ээ тэлээд аваарай.

Амжилт