Saturday, June 14, 2008

Vзэл


Би будаа тарьж, загас барьж чаддаггvй. Бид бас нєхєр болох хvнээ УБА... бишээ... Ахаа гэж дууддаггvй. Би газар нь шилгээдэггvй, галт уул нь дэлбэрдэггvй, цунами болдогггvй цул газар амьдардаг хvн. Айж ичих зvйлгvйгээр цагаан сараа тэмдэглэдэг.... Ардчилсан парламенттай Монгол хvн. Одоо би гадаад паспорттой болсон. Гэхдээ би мориороо солонгос орохгvй. Онгоцоор л хоёр удаа нисээд ирсэн. Би манжуудад дэглvvлж, Чикистvvдэд буудуулж, Сталины шоронд хатаагдсан ч хєхрєєгvй Монголын хvv, гурван есийн хvйтэнд цантаж тулсан гудамж, Хєвсгєлийн ууланд, Сэлэнгийн хєвєєнд зав гарсан засагтай зад заргалдаж, єл хатсан талбай дээр єлсгєлєн зарлаж єлхийн хvнийх биш нийслэлийн чулуун шалан дээр нулимсгvй уйлж, шvслгvй хатаж ардчилал тєрvvлсэн Монгол хvн. Би Монголоо мартаж орон бvхний порлитар болоогvй. Би комминустуудаас мєнхийн цааз авсан эзэн Чингисээ Монголынхоо тvvхэнд буцааж єгсєн ардчилалтай Монгол хvн. Би улаан гал, сvvтэйгээ, ламтайгаа шатсан газар нутгаа малтайгаа, ард тvмэндээ эргvvvлж барьсан ардчилсан Монгол. єрєєлийн дарамтнаас салж єєрийн толгойн мэдэлдээ тусгаар улсыг байгуулсан би АРДЧИЛАЛ. Эх орноо би дэлхийн хамгийн ардчилсан улс Эх орноо би дэлхий хамгийн ардчилсан улс болно гэдэгт итгэдэг. Миний Монгол улс хєх Монголын удам, мэлмий алдрах галын цалын цагаан туурагтан, цасан дээр гарах мєртэй, цаасан дээр бичих нэртэй ,тєрєє би єєрєє сонгодог. Тиймээ би ард тvмний элч, би ардчилалтай хvн. Та хэн ч бай гэсэн. Цэцгийн толгойг тасддаггvй vртэй, цэцдийн толгойг авдаггvй тєртэй байхыг би хvсэж байна. Баярлалаа...

No comments:

Мэндчилгээ

Энэ блогийг 2008 оны 06 сарын 13 нд нээллээ

Энэ хvv блог нь eeрийн олж авсан мэдлэг мeн
миний блогийг vзэж байгаа бvх хvмvvстэй eeрийн мэдсэн зvйлээ хуваалцах зорилготой юм.
За тэгээд миний мэдсэн зvйл vзэгч танд хэрэггvй бол унших алба байхгvй.
Харин мэдээгvй зvйл чинь байвал мэдлэг ээ тэлээд аваарай.

Амжилт