Friday, June 20, 2008

Элдэв 25 мэдээ


  1. Шинэ Зеланд бол бvх тeрлийн цаг ууртай цорын ганц улс юм.

  2. Хvн анх тeрeхдee 300 ястай байдаг бол насанд хvрсэн хойно нь 206 болж буурдаг.

  3. Энэтхэгт нэг жилд Австрали тивийн нийт хvн амын тооноос илvv их хvvхэд тeрдeг.

  4. Цэлмэг саруулхан шeнe бид энгийн нvдээр 2000 одыг олж харах боломжтой.

  5. Альберт Эйнштейн есeн нас хvртлээ сайн ярьж чаддаггvй байжээ.

  6. eнгeрсeн 3500 жилийн туршид зeвхeн 230 жилд нь хvмvvс бид энх тайван, дайн дажингvй амьдарчээ.

  7. Сугар бол цагийн зvvний дагуу тэнхлэгээрээ эргэдэг цорын ганц гариг юм.

  8. Анагаах ухааны тvvхэнд гарсан хамгийн хvнд бeeрний чулуу нь 1.36 кг жинтэй байжээ.

  9. Бетховен хeгжим зохиохоосоо eмнe хeлee хvйтэн усанд дvрдэг байжээ. Алдартай хeгжмийн зохиолч тэрээр хамгийн сvvлийн зохиолоо дvлий байхдаа бичжээ.

  10. Анаашинд дууны хeвч байдаггvй.

  11. 25 хvн тутмын нэг нь багтраа eвчтэй байдаг.

  12. eргeст хэмхний 96% нь ус байдаг.

  13. Эрвээхий хeлeeрee амтыг мэдэрдэг.

  14. Орноосоо унаж амь насаа алдах магадлал хоёр саяд нэг байдаг.

  15. Дэлхий дээрх нэг хvнд нэг сая шоргоолж ногддог.

  16. Дундаж хэмжээтэй нохой бeeс eeрийн биеэс 150 дахин хол vсэрч чаддаг. Хvн ингэхийн тулд ойролцоогоор 30 м хол харайх хэрэгтэй юм.

  17. Хvн урагш нэг алхахад 54 булчин ажилладаг.

  18. Жинхэнэ сувд цуунд уусдаг.

  19. Туйлын баавгайнууд солгой байдаг.

  20. Хvний бие дэх хамгийн хvчтэй булчин хэл юм.

  21. Эрдэнийн чулуунууд ихэвчлэн хэд хэдэн элементээс тогтдог бол ганцхан алмаз эрдэнэ л нvvрстeрeгчeeс тогтдог.

  22. Матрын нvдний хоорондох зай нь хeлнийх нь урттай тэнцдэг.

  23. Баавгайн vvрний амсар дандаа хойд зvг рvv хардаг.

  24. Хvний тархи дунджаар 1.3 кг жинтэй байдаг.

  25. Муур хэт авиаг сонсож чаддаг. Муурны тархинд 32 ширхэг булчин байдаг.

Save the World

Ухаалаг эмэгтэйн гарт ертeнц бvхлээрээ байдаг

Бvсгvй хvний нуруун дээр тэнгэрийн тал багтдаг гэж зvгээр ч нэг санамсаргvй хэлчихсэн vг биш. Эмэгтэй хvн ухаалаг, мэдрэмжтэй байж, бvсгvй хvн гэдгээ мэдэрч, мэдрvvлж, нeхрee зeв залж чадвал таны гарт бvх ертeнц тэр чигээрээ багтаж байдаг юм шvv. Vvний тулд амьдрал эмэгтэй хvнээс нарийн мэдрэмж хийгээд ухааныг шаарддаг.





Тэгвэл ухаалаг эмэгтэй гэж хэн бэ?
Мэдээж vvнийг ганцхан тодорхойлолтоор, цeeн eгvvлбэрээр дvгнэж хэлэх аргагvй. Юуны eмнe та eeрийгee хvндэлж чаддаг байж тvvнээр хvндлvvлнэ. Энэ л та хоёрын харьцаан дахь хамгийн vнэтэй, хамгийн чухал зvйл.

1. Ямагт eeрийгee ажигла, судал, тэгээд хайрла. eeрийнхee бvхий л хvслийг таньж мэд.

2. “Чи надаас уйдаа юу?” гэж байнга шалгаахаа боль. Vнэхээр уйдчихаж мэдэх юм шvv.

3. Чамгvйгээр уйдаад хэцvv байна зэрэг vгсийг аль болох цeeн хэлэх. Уйд автсан бvсгvй бусдын сонирхлыг татдаггvй.

4. Дурламтгай эр хvн хувирамтгай байдаг гэдгийг санаж яв. Насан туршийнхаа амьдралын найдвартай тvшиг болох хvнээ амьдралыг тань найдвартайгаар vрэх хvнээс ялгаж сур.

5. Тvvнтэйгээ хамт танд сайн сайхнаасаа илvvтэйгээр зовлонтой, яршигтай, тeвeгтэй мэт байдаг бол бушуухан хоёр тийшээ болсон нь дээр. Хэрэв таныг доромжилбол, таны eeрийгee vнэлэх vнэлэх vнэлэмж, хvсэл эрмэлзлэл зэргийг гутааж байгаа бол эргэлзэж тээнэгэлзэлгvйгээр харилцаагаа таслах нь зvйтэй.

6. Хос тань танд ямар нэгэн гэнэтийн бэлэг барьж баярлуулахыг чармайхаа больсон тeдийгvй eнгeрснee дурсах нь одоогийн тань амьдралаас хамаагvй дээр санагдаж байгаа бол мeн л зам замаа хeeсeн нь зeвдeх юм шvv.

7. Сэжигч, хардамтгай зангаа боль. Тvvнийг таниас залхааж, холдуулна уу гэхээс eeдтэйг дагуулахгvй зан. Eдeр бvр тvvний хаагуур юу хийж явсныг шалгааж, тогтоох гэж eeрийгee бvv зовоо. Ямар нэг зvйлээр илэрхий дутагдсан хvнд л хардах сэтгэл тeрдeг. Иймд eeрee eeртee анхаарал халамж тавих хэрэгтэй.

8. Эр хvн eeрийн бvхий л чeлeeт цагаа зeвхeн eeрт чинь зориулах албагvйг анхаарахад илvvдэхгvй л болов уу. Тэр таны eмч биш гэдгийг бvv март. Тvvндээ та сэтгэлээ л eгсeн.

9. Тvvнийхээ хvсээгvй зvйлийг хийлгэх гэж бvv оролд. Эцэстээ та eeрee л зовно.

10. Сайн юманд хvргэхгvй нь илэрхий байгаа тохиолдолд шинэ танилтай болохоос зайлсхий. Юуны eмнe, Дон Жуанууд, архинд донтсон хийгээд эхнэртэй, eeрийг чинь атгандаа оруулах хvсэлтэй эрчvvдээс холхон байсан нь дээр.

11. Жинхэнэ эр хvн eeрeeс чинь хэзээ ч авралыг эрэхгvй. Тэдэнд таниар анагаалгах сэтгэлийн шарх байдаггvй.

12. Сэтгэлээ, дур хvслээ нуудаггvй эрчvvд хэзээд сонирхол татсан хэвээр байдаг.

13. Хайр сэтгэл, сэтгэлийн зовлон гэдэг хоёр зvйлийг тэс eeр зvйлvvд гэдгийг тунгаа.


Эцэст нь хэлэхэд, ухаалаг эмэгтэй юуны eмнe эрчvvдийн сэтгэл зvйг судалж эхэлдэг ч удтал онолдоод байлгvй практикт шилжихээ мартав. Эр эм хоёрын харьцааны хувь заяа ухаалаг бvсгvй, таны гарт байдаг гэдгийг эргэн сануулахад илvvцгvй биз ээ!

Red Rose



Сарнай цэцгийн гоёмсог цомирлог зeвхeн нvд баясгах тeдийгvй эрvvл мэнд гоо сайханд нeлeeлeх ашигтай бодисууд агуулдаг гэнэ.


1. Нvvрэн дээрх батга бол жинхэнэ гамшиг .

Батгатай тэмцэхэд сарнай цэцгийн жин тустай шvv. Аяганд хоёр цайны халбага хатаасан сарнай цэцгийн дэлбээг хийгээд тагла . Хeрмeгц нь шvvж аваад ханданд хeвeн , эсвэл марль хийж шингээгээд нvvрнийхээ асуудалтай хэсэг дээр тавиарай . Иим жинг eдeр алгасаж тавибал vрэвслийг арилгаж , царианы eнгийг сайжруулдаг.

2. Нvд улайж vрэвсэх
Хурц гэрэлтvvлэг , компьютэр ,шороо тоос хvчтэй салхи ,ажлын хэт ачаалал зэргээс шалтгаалан нvд улайх ,нулимс гоожих нь бий .Энэ тохиолдолд сарнай цэцгийг хандалж, бvлээсгэсэн жинг хоёр зовхиндоо 15 минут тавиарай.

3. vс хатгах. Шампуниас vл хамааран vс хатгах нь бий.

Тэгвэл дараах жорыг хэрэглэхийг зeвлiе.100 гр халгайн дээр нэг литр ус хийж 0,5 гр сарнай цэцгийг нэмж хийнэ. Энэ бvхнийг зeeлeн гал дээр хагас цаг орчим буцалгаад шvvж авна. Бий болсон хандаар ус нэмэн толгойгоо зайлвал хаг тvргэн арилна

4. Толгой eвдeхeд

Толгой хvчтэй янгинаж eвдвeл эм бэлдмэл уухыг яаралгvй доорх жорыг хэрэглээд vзээрэй . Хvйтэн устай аяганд гурван хоолны халбага сарнай цэцгийн ус болон хоёроос гурван дусал шингэн гавар , эсвэл гаа хийнэ . Уусмалд хоёр алчуур норгоод дух , дагзандаа 10 минут тавиариа .

5. Сэтгэл санааг eeдрeг болгох .

Гадаа дотоод ч “бvрхэг eдрvvд цeeнгvй тохиолддог . Иим vед сарнай цэцгийн тосыг хvзvv ,бугуйндаа тeрхвэл та vнэрт нь дороо сэргээд явчихна.

Saturday, June 14, 2008

Энэ таны бодлоор юу вэ? Тийм бол харж эрч хvчийг олж аваарай

Энэ чинь агуу том урлаг шvv



Энэ бол агуу их мэдрэмж

Vзэл


Би будаа тарьж, загас барьж чаддаггvй. Бид бас нєхєр болох хvнээ УБА... бишээ... Ахаа гэж дууддаггvй. Би газар нь шилгээдэггvй, галт уул нь дэлбэрдэггvй, цунами болдогггvй цул газар амьдардаг хvн. Айж ичих зvйлгvйгээр цагаан сараа тэмдэглэдэг.... Ардчилсан парламенттай Монгол хvн. Одоо би гадаад паспорттой болсон. Гэхдээ би мориороо солонгос орохгvй. Онгоцоор л хоёр удаа нисээд ирсэн. Би манжуудад дэглvvлж, Чикистvvдэд буудуулж, Сталины шоронд хатаагдсан ч хєхрєєгvй Монголын хvv, гурван есийн хvйтэнд цантаж тулсан гудамж, Хєвсгєлийн ууланд, Сэлэнгийн хєвєєнд зав гарсан засагтай зад заргалдаж, єл хатсан талбай дээр єлсгєлєн зарлаж єлхийн хvнийх биш нийслэлийн чулуун шалан дээр нулимсгvй уйлж, шvслгvй хатаж ардчилал тєрvvлсэн Монгол хvн. Би Монголоо мартаж орон бvхний порлитар болоогvй. Би комминустуудаас мєнхийн цааз авсан эзэн Чингисээ Монголынхоо тvvхэнд буцааж єгсєн ардчилалтай Монгол хvн. Би улаан гал, сvvтэйгээ, ламтайгаа шатсан газар нутгаа малтайгаа, ард тvмэндээ эргvvvлж барьсан ардчилсан Монгол. єрєєлийн дарамтнаас салж єєрийн толгойн мэдэлдээ тусгаар улсыг байгуулсан би АРДЧИЛАЛ. Эх орноо би дэлхийн хамгийн ардчилсан улс Эх орноо би дэлхий хамгийн ардчилсан улс болно гэдэгт итгэдэг. Миний Монгол улс хєх Монголын удам, мэлмий алдрах галын цалын цагаан туурагтан, цасан дээр гарах мєртэй, цаасан дээр бичих нэртэй ,тєрєє би єєрєє сонгодог. Тиймээ би ард тvмний элч, би ардчилалтай хvн. Та хэн ч бай гэсэн. Цэцгийн толгойг тасддаггvй vртэй, цэцдийн толгойг авдаггvй тєртэй байхыг би хvсэж байна. Баярлалаа...

Мэндчилгээ

Энэ блогийг 2008 оны 06 сарын 13 нд нээллээ

Энэ хvv блог нь eeрийн олж авсан мэдлэг мeн
миний блогийг vзэж байгаа бvх хvмvvстэй eeрийн мэдсэн зvйлээ хуваалцах зорилготой юм.
За тэгээд миний мэдсэн зvйл vзэгч танд хэрэггvй бол унших алба байхгvй.
Харин мэдээгvй зvйл чинь байвал мэдлэг ээ тэлээд аваарай.

Амжилт